Маанийн Зургаан Үсгийн Магтаал
Аврал гурван цухагт аа
Алс үгүй залбираж уу
Арга хуурмаг үгүйгээр
Амьтан бүхэндээ итгэлтэй
Ум ма ни бад мэ хум
Үзүүлэгч бурхан бий
Үнэн ёсны номууд бий
Өлзий мөрийн хуврагууд бий
Үргэлж хамтаар авраарай
Ум ма ни бад мэ хум
Өндөр ууланд шат аа вэй
Өргөр далайнд сал аа вэй
Харанхуй мунхаг бэлгэсгүй
Хавцгай замууд газарч бий
Ум ма ни бад мэ хум
Маанийн зургаан үсгийг
Магтан шүлэглэн уншъя
Маш халуун там дор
Хүргэл үгүй авраарай
Ум ма ни бад мэ хум
Хүчт зургаан үсгийг
Хөгжим болгон уншъя
Хүйтэн тамын орон дор
Хүргэл үгүй авраарай
Ум ма ни бад мэ хум
Ачит зургаан үсгийг
Аялан шүлэглэн уншъя
Арван найман там дор
Хүргэл үгүй авраарай
Ум ма ни бад мэ хум
Ертэнц мөнх бус вэй
Ёрдын нөхцөл олон бий
Юүтэх утгын урьд аа
Ёрдын буянаа хичээлтэй
Ум ма ни бад мэ хум
Сансар мөнх бус оо вэй
Самуун явдал арвин бий
Сайн буянаа үйлдээд шүү
Сайтар шимдэн хичээлтэй
Ум ма ни бад мэ хум
Орчлон мөнх бус оо вэй
Олдох яваа бэрх хүн мөн бий
Олзын дээд буян бий
Олсон биеэ хайран бий
Ум ма ни бад мэ хум
Хармын зангирах тачаангуй
Хайрласан бүгд хоосон бий
Харин ч хойно нь тамтай бий
Хайрын буянаа хичээлтэй
Ум ма ни бад мэ хум
Нүгэлтэй үйлсийг уйлдвал
Нисванисийн салбар бий
Нялхасын мунхаг явдалийг
Нэгэн дээр хичээлтэй
Ум ма ни бад мэ хум
Энхрий хайртай биеийг
Эзгүй хээр тавьвал
Эрлэгийн газарт очих дор
Эрдэнэт лам замч бий
Ум ма ни бад мэ хум
Энэ номын энэрэл
Аврал гурван цухагт оо
Эртэний ноён хутагт оо
Шүлэглэн холбож найруулав аа
Ум ма ни бад мэ хум
Хутагт аръяаболдаан
Хоромхон залбирссан хэдий вэй
Хилэнц нүгэл нь арилгаад
Бурхан болохоо болтугай
Ум ма ни бад мэ хум
Зөмдөн димаа цээж ваа
Даги гиваа жисэг ваа
Даяны жигүүртэн малуув аа
Диваажин дор жигүүр шүү
Ум ма ни бад мэ хум
Ум үсгийн гэрлийг
Тэнгэрийн оронд тусгаад шүү
Тэсэх бэрхын зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Ма үсгийн гэрлийг
Асурын оронд тусгаад шүү
Алалдан тэмцэхийн зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Ни үсгийн гэрлийг
Хүний оронд тусгаад шуу
Дөрвөн дайлайгийн зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Бад үсгийн гэрлийг
Адгуусан оронд тусгаад шүү
Хэлгүй мунхагийн зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Мэ үсгийн гэрлийг
Бирдийн оронд тусгаад шүү
Өлсөх ундаасахын зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Хум үсгийн зовлонгийг
Тамын оронд тусгаад шүү
Хүйтэн халууны зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Маанийн зургаан үсгээр зургаан үдийг хаах
Диваажин оронд төрөх хэмээн залбирана
Маанийн зургаан үсгийг
зургаан оронд тусгаад шүү
Зургаан зүйлийн амьтад
бурхан болох болтугай
Ум ма ни бад мэ хум
Маанийн зургаан үсгийг
магтан тоолон шүлэглэе
Магад халуун тамд нь
хүргэл үгүй аварюу.
Ум ма ни бад мэ хум
Аав ээжийн ачийг
наминчилан наминчилан залбиръя
Арван найман тамд нь
хүргэл үгүй аварюу.
Ум ма ни бад мэ хум
Олзны дээд нь буян шүү
олсон бүгд нь хоосон шүү
Харин ч хойно нь тамтайдаа
буяны үйлсийг үйлдээрэй
Ум ма ни бад мэ хум
Сансарын мөнх нь хэцүү шүү
самуун явдал олон шүү
Сайн буяныг үйлдээрэй
санасан бүхэн чинь бүтнэ шүү
Ум ма ни бад мэ хум
Энхрий хайртай биеийг чинь
эзгүй хээр тавьсан шүү
Эрдэмт ламаар газарчлуулан
бурханы оронд очоорой
Ум ма ни бад мэ хум
Хүрээ сүмийн үүдэнд
хүж зулаа асаая
Хүрээний олон шавь нартай
дээдийн оронд төрөөрэй.
Ум ма ни бад мэ хум
Аврал гурван цухагт аа
Алс үгүй залбираж уу
Арга хуурмаг үгүйгээр
Амьтан бүхэндээ итгэлтэй
Ум ма ни бад мэ хум
Үзүүлэгч бурхан бий
Үнэн ёсны номууд бий
Өлзий мөрийн хуврагууд бий
Үргэлж хамтаар авраарай
Ум ма ни бад мэ хум
Өндөр ууланд шат аа вэй
Өргөр далайнд сал аа вэй
Харанхуй мунхаг бэлгэсгүй
Хавцгай замууд газарч бий
Ум ма ни бад мэ хум
Маанийн зургаан үсгийг
Магтан шүлэглэн уншъя
Маш халуун там дор
Хүргэл үгүй авраарай
Ум ма ни бад мэ хум
Хүчт зургаан үсгийг
Хөгжим болгон уншъя
Хүйтэн тамын орон дор
Хүргэл үгүй авраарай
Ум ма ни бад мэ хум
Ачит зургаан үсгийг
Аялан шүлэглэн уншъя
Арван найман там дор
Хүргэл үгүй авраарай
Ум ма ни бад мэ хум
Ертэнц мөнх бус вэй
Ёрдын нөхцөл олон бий
Юүтэх утгын урьд аа
Ёрдын буянаа хичээлтэй
Ум ма ни бад мэ хум
Сансар мөнх бус оо вэй
Самуун явдал арвин бий
Сайн буянаа үйлдээд шүү
Сайтар шимдэн хичээлтэй
Ум ма ни бад мэ хум
Орчлон мөнх бус оо вэй
Олдох яваа бэрх хүн мөн бий
Олзын дээд буян бий
Олсон биеэ хайран бий
Ум ма ни бад мэ хум
Хармын зангирах тачаангуй
Хайрласан бүгд хоосон бий
Харин ч хойно нь тамтай бий
Хайрын буянаа хичээлтэй
Ум ма ни бад мэ хум
Нүгэлтэй үйлсийг уйлдвал
Нисванисийн салбар бий
Нялхасын мунхаг явдалийг
Нэгэн дээр хичээлтэй
Ум ма ни бад мэ хум
Энхрий хайртай биеийг
Эзгүй хээр тавьвал
Эрлэгийн газарт очих дор
Эрдэнэт лам замч бий
Ум ма ни бад мэ хум
Энэ номын энэрэл
Аврал гурван цухагт оо
Эртэний ноён хутагт оо
Шүлэглэн холбож найруулав аа
Ум ма ни бад мэ хум
Хутагт аръяаболдаан
Хоромхон залбирссан хэдий вэй
Хилэнц нүгэл нь арилгаад
Бурхан болохоо болтугай
Ум ма ни бад мэ хум
Зөмдөн димаа цээж ваа
Даги гиваа жисэг ваа
Даяны жигүүртэн малуув аа
Диваажин дор жигүүр шүү
Ум ма ни бад мэ хум
Ум үсгийн гэрлийг
Тэнгэрийн оронд тусгаад шүү
Тэсэх бэрхын зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Ма үсгийн гэрлийг
Асурын оронд тусгаад шүү
Алалдан тэмцэхийн зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Ни үсгийн гэрлийг
Хүний оронд тусгаад шуу
Дөрвөн дайлайгийн зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Бад үсгийн гэрлийг
Адгуусан оронд тусгаад шүү
Хэлгүй мунхагийн зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Мэ үсгийн гэрлийг
Бирдийн оронд тусгаад шүү
Өлсөх ундаасахын зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Хум үсгийн зовлонгийг
Тамын оронд тусгаад шүү
Хүйтэн халууны зовлонгийг
Аръяабалдаан залирууштай
Ум ма ни бад мэ хум
Маанийн зургаан үсгээр зургаан үдийг хаах
Диваажин оронд төрөх хэмээн залбирана
Маанийн зургаан үсгийг
зургаан оронд тусгаад шүү
Зургаан зүйлийн амьтад
бурхан болох болтугай
Ум ма ни бад мэ хум
Маанийн зургаан үсгийг
магтан тоолон шүлэглэе
Магад халуун тамд нь
хүргэл үгүй аварюу.
Ум ма ни бад мэ хум
Аав ээжийн ачийг
наминчилан наминчилан залбиръя
Арван найман тамд нь
хүргэл үгүй аварюу.
Ум ма ни бад мэ хум
Олзны дээд нь буян шүү
олсон бүгд нь хоосон шүү
Харин ч хойно нь тамтайдаа
буяны үйлсийг үйлдээрэй
Ум ма ни бад мэ хум
Сансарын мөнх нь хэцүү шүү
самуун явдал олон шүү
Сайн буяныг үйлдээрэй
санасан бүхэн чинь бүтнэ шүү
Ум ма ни бад мэ хум
Энхрий хайртай биеийг чинь
эзгүй хээр тавьсан шүү
Эрдэмт ламаар газарчлуулан
бурханы оронд очоорой
Ум ма ни бад мэ хум
Хүрээ сүмийн үүдэнд
хүж зулаа асаая
Хүрээний олон шавь нартай
дээдийн оронд төрөөрэй.
Ум ма ни бад мэ хум